
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр Э.Батшугарыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ. Түүнийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нэр дэвшүүлсэн байна. Э.Батшугарыг дэмжихдээ гадаадын банк санхүүгийн байгууллагад ажиллаж байсан туршлага, эдийн засгийн мэдлэг, чадварыг нь үнэлэн ийнхүү нэр дэвшүүлсэн гэв. Түүнийг сонгохдоо АТГ-аас хэрэг зөрчил байхгүй гэсэн тодрхойлолт авсан бөгөөд хувийн ашиг сонирхлын зөрчилгүй гэж тодотгожээ.
Сэтгэгдэл (1)