Ерөнхий сайд өнөөдөр УИХ-ын даргад Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барьлаа.
Тус хууль батлагдсанаар:
1. Мах, гурил болон газрын тосны хангамж, бусад шаардлагатай бараа бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, нөөц бүрдүүлэх зорилгоор ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгох,
- Шаардлагатай хүүгийн татаасыг олгох,
- Үнэт цаас, баталгаа гаргах,
- Газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татвар болон бусад зүйлд Засгийн газар зохицуулалт хийдэг болох,
2. Монгол Улсын Засгийн газраас Монгол банканд валютын нөөц бүрдүүлж, мөнгө болон сангийн бодлогийг уялдуулж, энэ хямралын үед нягт хамтран ажиллах болон зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татвартай холбоотой зохицуулалтыг түр хугацаанд засгийн газар өөртөө авах зайлшгүй шаардлагатай байна.
3. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монгол банкнаас алт олборлогч ААН-үүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож, Лондонгийн металийн биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авах зохицуулалт болон экспортын дэмжсэн бусад зохицуулалт багтана.
Т.Мөнхжаргал