
Дуучин Лэди Гагагийн “Twitter” 30 гаруй сая дагагчтай болж тус сайтын
түүхэнд байгаагүй амжилт тогтоожээ. Одоогийн байдлаар түүнийг дагасан
“Twitter” аккаунт 30.035.510-д хүрсэн байна. Твиттер компаний төлөөлөгч
ярихдаа “Лэди Гагагийн нэр хүнд энэ хэрээр өсөж байна. Тэр манай
сүлжээнд 30 сая дагагчтай болсон анхны хэрэглэгч юм” гэжээ.

Дуучин Лэди Гагагийн “Twitter” 30 гаруй сая дагагчтай болж тус сайтын түүхэнд байгаагүй амжилт тогтоожээ. Одоогийн байдлаар түүнийг дагасан “Twitter” аккаунт 30.035.510-д хүрсэн байна. Твиттер компаний төлөөлөгч ярихдаа “Лэди Гагагийн нэр хүнд энэ хэрээр өсөж байна. Тэр манай сүлжээнд 30 сая дагагчтай болсон анхны хэрэглэгч юм” гэжээ.

Твиттерт нэгдсэн шинэ хэрэглэгчдэд рейтингээр нь хамгийн түрүүнд Лэди Гага, Барак Обама нарын нэр хүндтэй хүмүүсийг санал болгодог юм.
2010 оны наймдугаар сарын 12-нд твиттертэй болсон Лэди Гага жүжигчин Аштон Катчер, Ерөнхийлөгч Барак Обама, дуучин Бритни Спирс гэх мэт түүнээс өмнө хаяг нээсэн алдартнуудыгш дагагчдынхаа тоогоор хол хаясан байна.
Харин дуучин Жастин Бэйбер 28.5, Кэти Перри 27.2, Рианна 26 сая дагагчтай юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 20 сая дагагчтай аж.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)