Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна. Тэрбээр "Засгийн газрын зүгээс мөнгөний бодлогод оролцож болдоггүй хуультай. Хуулиараа ч Монгол банктай хамтарч ажиллахыг хориглодог. Гэвч өнөөдрийн нөхцөл байдалд валютын нөөцийг бүрдүүлэхэд Засгийн газраас Монгол банканд шаардлагатай дэмжлэг үзүүлэхээс өөр гарцгүй болж байна. Учир нь олон улсад үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж манай улсын эдийн засаг, 3,2 тэрбум долларын нөөцөд хөдөлгөөн үүсч, томоохон хомсдол үүсэх нөхцөл байдал бий болж байна. Иймд зарим нэг валютын төлбөр болон бусад асуудлыг тодорхой хэмжээнд хязгаарлах, Монгол Улсын валютыг тодорхой хэмжээнд хилээр гарах болн бусад асуудал дээр Засгийн газраас хяналт тавих, хууль хяналтын байгууллагыг татан оролцуулах, хил хязгаараа чангатгах зайлшгүй шаардлага үүсээд байна" гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)