Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж байна. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулт өглөө. Тэрбээр “Ажлаа хийж байгаа хүнийг Ерөнхий сайд өмгөөлөх үүрэгтэй. Энэ цаг үед ямар ч хүн төв банкны ерөнхийлөгч байсан хүнд цаг үе. Их хурлын гишүүд дээр ороод дараагийн төв банкны ерөнхийлөгч болно гээд явж байгаа нөхдүүд дуулдаж байна. Залуучуудаа амбицаа татаж сураарай. Албан тушаалын дон шүглэж, далчигнаад хэрэггүй гэж хатуухан хэлчихье. Төв банкны ерөнхийлөгч огцрохгүй. Ажлаа хийгээд явна. Үнэхээр авилгатай холбоотой, ажлаа хийж чадахгүй бол хариуцлага тооцно. Хүнд цаг үеийг сөрөөд зогсож байгаа төрийн албан хаагчаа хамгаална” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (7)