Монгол Улсын Хөгжлийн банканд 2022 оны дөрөвдүгээр сарын 04-ний байдлаар нийт 150,579,853,723 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна. Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 33,228,039,739 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 55,756,572,511 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 34,000,948,331 төгрөг тус тус төлөгдөөд байна. Мөн 27,594,293,143 төгрөгийн зээлийн эргэн төлөлт бүрэн төлөгдөж, гүйлгээний данс хаагдсан байна гэж Хөгжлийн банкнаас мэдээллээ.
Д.Батчулуун