Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж байна. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулт өглөө. Тэрбээр "Монголын залуучуудын холбоо өмнөх нийгэмд залуучуудыг хөдөлгөх гол хүч болж байсан байгууллага. Одоо ямар удирдлагын зарчмаар явдгийг би сайн ойлгохгүй байгаа. Олон нийтийн байгууллагууд өмнөх нийгмийн үед төрөөс өмчийг нь авчихсан. Залуучуудын холбоонд олон түрээсийн байгууллага байдаг гэж би сонссон. Яг үнэндээ тэр байгууллага хяналтаас гарсан. Ер нь энэ байгууллага өөрийн эрхэм зорилгын дагуу ажиллахгүй болоод удсан. Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр Ч.Сайханбилэг, н.Зоригтбаатар нар байсан. Ер нь тэрнээс хойш нэг л сонин байгууллага болсон. Ийм олон нийтийн байгууллагад төр шууд орох боломжгүй учир олон нийт анхаарах хэрэгтэй. Газрыг нь хүртэл зарсан асуудал гарсан байсан. Намын дэргэдэх залуучуудын байгууллага уулзалт хийсэн нь үнэн. Ковидын дараа энэ мэт арга хэмжээ ихэссэн" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)