Ганга нуурт 2700 хун цуглажээ

Жил бүрийн өдийд зүүн бүс нутагт зун, намрыг үдсэн шувууд дулаан орноо зорихоор Ганга нуурт цугладаг уламжлалтай. Энэ жил Ганга нуур, Холбоо нуур орчим 2700 хун цугласан байна. Энэ тоо цаг агаар хүйтрэх хүртэл нэмэгдэнэ гэж аймгийн байгаль орчны газрыхан хэлж байна. Хунгийн чуулганыг үзэхээр хол ойрын гийчэд олноор цуглаж, тэр хэрээр нутаг орны байгаль, гол усыг бохирдуулдаг. Тиймээс байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг Төрийн бус байгууллага, “Ганга нуурын байгалийн цогцолбор газрыг хамгаалъя” холбоо, Сүхбаатар аймгийн уран бүтээлч, сэтгүүлчид хамтран тус бүс нутгийн байгалийг хамгаалах уриалга гаргажээ.
Сэтгэгдэл (3)