Музейн хамгаалалтын бүсэд халдаж газар олгосонтой тэмцэнэ

ССАЖ сайд Ц.Оюунгэрэл музейн хамгаалалтын бүсэд халдан газар олголт хийснийг эрс эсэргүүцэн, алдсан газруудаа буцаан авах асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх үүргийг музейн барилга байгууламжтай танилцах үеэрээ салбар яамныхаа албаны хүмүүст үүрэгдсэн юм. Ц.Оюунгэрэл сайдын үүрэг ажил болж, энэ сарын наймны өдөр буюу ирэх даваа гарагт Үндэсний музей дээр 10.00 цагт зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү хэлэлцүүлгээр Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд халдаж газар олголт хийгдсэн талаар нээллтэй хэлэлцэх юм. Уг үйл ажиллагаанд МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёл, хяналтын хэлтсийн дарга Ч.Даариймаа, Нийслэлийн газрын албаны захиргаа удирдлагын газрын дарга Б.Амаржаргал, Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан, Чойжин ламын сүм музейн захирлын түр орлон гүйцэтгэгч Б.Ангирмаа, ССАЖЯ-ны Соёл урлагын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Соёлын өвийн хэлтэс, Төрийн захиргаа удирдлагын газрын Хуулийн хэлтэс, Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Туяа, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Цэвэлмаа нар оролцох юм байна. Энэхүү хэлэлцүүлгийн дараа Лениний музейн эзнийг тогтоон, тус барилгыг музейн зориулалтаар нь ашиглах талаар Байгалийн түүхийн музейн удирдлага болон холбогдох хүмүүстэй мөн хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ. Ийнхүү Ц.Оюунгэрэл сайд соёлын өвийг хамгаалах, хадгалах асуудалд ханцуй шамлан орж анхны хэлэлцүүлгийн ажлыг эхлүүллээ.
Шинэчлэлийн засгийн газар зарим яамдын бүтцийг өөрчлөн шинээр хэд, хэдэн яам байгуулсны нэг бол Соёл, спорт, аялал жуулчлалын яам. Уг яамны сайдаар томилгдсон Ц.Оюунгэрэл ажлаа авсанаасаа хойш хэдэн хэдэн тушаал шийдвэрийг гаргаад байгаа ба харьяа байгууллагуудынхаа үйл ажиллагаатай танилцаж эхлэсэн. Энэ ажлынхаа хүрээнд ССАЖ сайд Ц.Оюунгэрэл өнгөрсөн сарын 26,28-ний өдрүүдэд музейн барилга байгууламжтай танилцсан. Гэтэнбл Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей дээр хамгаалалтын бүсэд нь халдаж газар олголт хийгдсэнээр, тухайн музейн барилгуудад цууралт үүсч эхэлсэн байсан юм. Ийнгээд харьяа яамныхаа албаны хүмүүст музейн удирдлагууд болон МХЕГ, нийслэлийн газрын алба зэрэг холбогдох хүмүүстэй хамтран нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэг өгсөн. Энэхүү хэлэлцүүлэг 10.08-ний өдөр 10.00 цагт Үндэсний музей дээр зохион байгуулагдахаар болжээ.
Соёлын өвийг хадгалж хамгаалах, олон түмний үнэт зүйл болгох, улмаар ард түмэн соёлын өвийг бүтээхэд яам тусалдаг ойрын субъект байх болно хэмээн салбарын сайд томьёолж байна.
Сэтгэгдэл (4)