Өнгөрсөн пүрэв гаригийн орой Сөүл хотын төвд болсон дуучин PSY-ийн тоглолтыг 80 мянган хүн үзжээ. Хөл бөмбөгийн ДАШТ-нд Солонгосчууд тоглох тоглолтын үеэр хамгийн ихдээ 60 мянган иргэд цугларч хөгжөөн дэмжиж байсан энэхүү рекордыг дуучин PSY уржигдар эвдсэн байна. Тэрээр “Биллбоард” дууны жагсаалтыг тэргүүлж, нэгдүгээрт бичигдвэл цамцаа тайлж дуулна хэмээн тоглолтын өмнө амлаж байсан. Тиймээс хэлсэндээ хүрч, тоглолтынхоо дунд үед дуулсан алдарт дууныхаа үеэр цамцаа тайлан дуулсан байна.




Б.Золбоо
Сэтгэгдэл (2)