Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын өргөтгөсөн шуурхай хурал /2022.04.09/-ыг зарлан Засгийн газраас гарсан шийдвэрүүдийг танилцуулжээ.
Эрчим хүчний яам болон салбарын Төрийн өмчит хувьцаат компани /ТӨХК/-иудын дарга, удирдлагууд албаны автомашин ашиглахыг хориглолоо. Зөвхөн сайд болон гүйцэтгэх захирлууд хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад үед жижиг оврын суудлын автомашин ашиглах юм.
Түүнчлэн бүх шатны удирдлагын багт байгууллагаас үзүүлдэг дараах хөнгөлөлтийг тодорхой хугацаанд цуцалжээ. Үүнд:
- Гар утасны төлбөрийн хөнгөлөлтийг цуцлах
- Түүхт ой, баяр ёслол зэрэг арга хэмжээнүүдийг тэмдэглэхгүй байх
- Байгууллагаас үзүүлдэг зарим төрлийн нийгмийн халамжийн үйлчилгээг тодорхой хугацаанд хойшлуулах чиглэлийг өнөөдрийн хурлаар өгсөн байна.
- Мөн үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлууд тэвчиж болох бусад зардлыг эрэмбэлж, танилцуулахаар болов хэмээх ЭХЯ-наас мэдээллээ.