УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Манай Засгийн газар вакцинжуулалтыг маш үр дүнтэй явуулсан. "Оюу толгой" компанитай сайн хэлэлцээ хийсэн. Энэ мэт сайн ажлууд бий. Гэхдээ одоо үүссэн үнийн өсөлтөд Засгийн газар дангаараа хариуцна. Р.Адъяасүрэн гишүүн тойрогтоо ажиллаж, багийн дарга нарыг унаажуулах ажилтай яваа. Ерөнхий сайдын хэлсэн асуудалтай холбоотой асуултыг өөрөөс нь асуугаарай" гэв.
Д.Батчулуун