Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Далай ламтай уулзсан гэдэг мэдээлэл худлаа

2022-4-11
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга Г.Занданшатар Далай ламтай очиж уулзсан гэсэн мэдээллийн талаар УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Батбаатартай уулзаж тодрууллаа.


-УИХ-ын дарга Г.Занданшатар, гишүүн Ц.Цэрэнпунцагтай хамт Далай ламтай очиж уулзжээ гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээ, зарим нэг сайтад гарлаа. Та үнэн бодит мэдээлэл өгнө үү?

-Нуулгүй үнэнийг хэл гээд байна аа даа. Нууцгүй бодит үнэнийг хэлэхэд Их Хурлын дарга Далай ламтай уулзаагүй. Уулзах боломж ажил төрлийн болоод төр ёсны үүднээсээ байхгүй. Г.Занданшатар дарга Энэтхэгт 2021 оны арван хоёрдугаар сарын 1-3-нд айлчилсан. Тэр үеэрээ уулзсан байх гэж “буудсан” харагдана лээ. Албан ёсны айлчлалынхаа хүрээнд хэнтэй уулзаж, ямар арга хэмжээнд оролцсоныг тухайн үед нь УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтэс албан ёсоор мэдээлсэн. Parliament.mn сайтаас эргүүлээд үзвэл байж л байгаа.

-Албан ёсны айлчлал байгаагүй юм биш үү?

-Төрийн айлчлал, албан ёсны айлчлал, ажлын айлчлал гээд агуулга, зорилгын түвшингээр нь төр, засгийн тэргүүн нарын гадаад улс оронд хийж байгаа айлчлалыг ангилж үздэг практик бий. Тухайн улсын Төрийн тэргүүн нарын түвшний айлчлалыг Төрийн айлчлал гэдэг. Гадаад улсын ижил түвшний төрийн дээд албан тушаалтны албан ёсны урилгаар айлчилж буй айлчлалыг “албан ёсны” гэж тодотгодог. 

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Венкаяа Наиду, Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын албан ёсны урилгаар айлчилсан. Айлчлалынхаа хүрээнд парламентын хоёр танхимын дарга болон Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Натх Ковин, Гадаад харилцааны сайд С.Жайшанкар нартай уулзаж парламент хоорондын болон хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны олон асуудлаар ярилцсан, санал солилцсон. Албан ёсны бус, тухайлбал ажлын айлчлалын үеэр ийм өндөр дээд түвшинд хүлээж авдаггүй юм аа. Энэ талаарх төрийн ёс жаягийг Гадаад харилцааны яамнаас тодруулчихад гэмгүй. 

-Монголын парламентын дарга албан ёсны айлчлал хийлээ гэж Энэтхэгийн Гадаад харилцааны яамны албан сайтад мэдээлээгүй байна гэж ikon-д бичсэн байна лээ…

-Наад сайтад чинь “Монголын парламентын төлөөлөгчид айлчиллаа” гэсэн мэдээ байна гэж бичсэнийг харсан уу. Өөр юу гэх юм. Манай даргын айлчлалыг “албан ёсны” гэж мэдээлсэнгүй гэж бид заргалдах юм уу. Эсвэл тэдэнд мэдээгээ ингэж бич гэж заах хэрэг үү. Ийм юм байж болохгүй л дээ. 

Тэр тусмаа энэ айлчлалаас, Г.Занданшатар Далай ламтай уулзсанаас болж хил хаагдлаа гэж гөрдөх нь арай л хэтэрсэн хэрэг. Хил гааль, тээвэр логистикийн гацаа түгжээ үүссэн нь цар тахлын эрсдэлтэй холбоотой гэдгийг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Нөгөө талаар УИХ-ын даргын алба хашиж байгаа хүн Далай ламтай ч юм уу, хэн нэгэнтэй дураараа очоод уулзчихаж болдоггүй, төрийн дэг ёсонд захирагддаг гэдгийг бүгд л мэдэж байгаа. Тэгэхээр энэ мэдээлэл бол зориудын, зохион байгуулалттай үйл ажиллагаа. 

Яг наад мэдээтэй чинь давхцуулаад “Монголын эдийн засаг дэлхийд өндөр өсөлттэй 10 орны тоонд багтаж байна” гэсэн, аль 2019 оны мэдээг өнөөдөр хэлсэн мэтээр сошлд түлхэж байгааг анзаарсан уу. 2019 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монголбанк хамтран зохион байгуулсан “Тинк банк 2019-Мөнгө, санхүүгийн орчин” хэлэлцүүлэгт Г.Занданшатар дарга оролцох үеэрээ “Эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрснээр хамгийн өсөлттэй орнуудын тоонд зүй ёсоор орж байна” гэж хэлсэн. 

2016 онд манай эдийн засаг уруудаж, өсөлт нь бараг хасах руу орох шахсан байсан. Хоёр жил гаруй хугацаанд эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн бодлого, хөтөлбөрүүд хэрэгжүүлснээр өрийн дарамтаас гарч, эдийн засгийн байдал тогтворжиж байсан үе. Бараг 7.0 хувийн өсөлт гэдэг бол өндөр үзүүлэлт шүү. 

Одоо бол байдал өөр, хүнд хэцүү цаг үе тохиогоод байна. Тэндхийг эндэхтэй, 3 жилийн өмнөх өсөлтийг өнөөдрийн уруудалт, хямралт байдалтай нэг шугаманд аваачиж, олны тархийг угаах, түүгээрээ нэг хүнийг харлуулахыг оролдох нь зөөлнөөр хэлэхэд болчимгүй явдал. Энэ мэт Их Хурлын дарга руу хандсан гүтгэлгийн шинжтэй мэдээлэл сүүлийн үед давтамжтай гарч байгаа. Г.Занданшатар дарга өөрөө нэг их ач холбогдол өгдөггүй. Өнөөдөр таныг асуусан болохоор л би хариулж байна.

-Та ч даргыгаа л хамгаалаад байна аа даа.

-Тийм юм байхгүй ээ. Би хамгаалагч биш. Бодит үнэнийг л хэлж байна. Үнэн ганц л байдаг биз дээ. Шалгаад үзсэн ч болно.

-Ганцхан зүйл асууя. Энэтхэгийн айлчлалд Ц.Цэрэнпунцаг гишүүн явсан уу?

-Хардлага дуусаагүй л байна уу. Хардах нь таны эрх. Гэхдээ нөгөө талд нь бодит үнэн, баримт эх сурвалж гэж бий. Үүнийг олж тодруулах нь сэтгүүлчийн үүрэг гэдгийг  та ч мэднэ, би ч мэднэ. Ц.Цэрэнпунцаг гишүүн айлчлалд яваагүй. УИХ-ын даргын албаны ёсны айлчлалд тэдэн гишүүн явж болно гэсэн тогтоосон журам бий. Энэ журмын дагуу Ш.Адьшаа, Д.Бат-Эрдэнэ, Б.Саранчимэг, С.Чинзориг нарын гишүүд явсан. Тэднээс бас асууж тодруулж болно шүү.

-Танд баярлалаа.          

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Иргэн (66.181.191.41)
    Аймхай новшнууд вэ!? Далай лам багштайгаа уулзсан ч яадаг юм!? Хэнээс айгаад чичрээд байгаан аа!?
    2022 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (192.82.82.115)
    Бөгс долоогч Дүлзэн. Ичиж амьдраасай.
    2022 оны 04 сарын 12 | Хариулах
  • Иргэн (192.82.91.202)
    Энэ хүнд мэргэжлийн ёс зүй, зарчим алга. Гудамжны яриатай хэтэрхий салан палан нөхөр байна, дэд дарга гээд байдаг.
    2022 оны 04 сарын 12 | Хариулах
  • иргэн (64.119.22.62)
    Худал болон хүний нэр төрд сэв суулгах оролдлого хийж байгаа, гүтгэлгийн маягтай мэдээ, мэдээлэл хэвлэл мэдээлэлээр цацаж байгаа нөхдөд хаиуцлага тооцдог болмоор юм. Зарим нь бүр хэрээс хэтрүүлж байгааг харсаар л суугаад байх уу. Уг нь хууль байдаг. Хэргжилт иймэрхүү л байна даа._
    2022 оны 04 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    12 цаг 45 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    12 цаг 49 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    14 цаг 35 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    15 цаг 8 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    15 цаг 13 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    16 цаг 9 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    16 цаг 15 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    16 цаг 16 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    16 цаг 40 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    17 цаг 3 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    17 цаг 56 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    18 цаг 12 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    18 цаг 17 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    18 цаг 40 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    18 цаг 52 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    18 цаг 52 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    19 цаг 14 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    19 цаг 24 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    20 цаг 38 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    20 цаг 39 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК