Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар Үндэсний аудитын газраас хийсэн тайланг Нийгмийн бодлогын байнгын хороо сонслоо. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд асуултад хариулж, үг хэллээ. Тэрбээр "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний маш чухал хэсэг нь эм. Эм чанартай байж тусламж үйлчилгээний үр дүн гарна. 2021 оны нэгдүгээр сард Эм, эмнэлгийн хяналт зохицуулалтын газрыг байгуулсан. Өнгөрсөн онд эм, эмнэлгийн хэрэгсэлд хяналт тавих 52 байцаагчийг ажиллуулж эхэлсэн.
Эмийн үнэд зохицуулалт хийж байна. Эмийг худалдан авах үйл ажиллагааг нэгдсэн систем рүү шилжүүлсэн. Зайлшгүй шаардлагатай 15 нэр төрлийн 22 эмийн худалдан авалтыг төрөөс хийж байгаа. Эхний эм дөрөвдүгээр сарын сүүлээр орж ирнэ.
Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийг хэлэлцүүлэхээр бэлдэж байгаа бөгөөд томоохон өөрчлөлт хийнэ. Казахстан болон Киргиз улс руу Монголд үйлдвэрлэсэн эмийг экспортлох боломж олгож байгаа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)