
Ерөнхий хорооны хуралд Монголын талаас Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ё.Манлайбаяр, Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаад өр, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Болдбаатар, Монголын төмөр замын холбооны тэргүүн Г.Вандандагва, Оросын талаас УБТЗ-ын Ерөнхий хорооны дарга, Оросын төмөр замын тэргүүн дэд ерөнхийлөгч В.Н Морозов, Тээврийн яамны дэд сайд А.С. Цыденов, Оросын төмөр замын Монгол дахь төлөөлөгч В.В. Морозов нарын хүмүүс оролцсон байна. Мөн тус хурлаар Төмөр замын дээд сургуулийг “Тээврийн дээд сургууль” болгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.
Б.Золбоо