Улсын дээд шүүхэд Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хүргүүллээ. Энэ үеэр Ардчилсан намын ХЭГ-ын дарга Б.Ган-Очир мэдээлэл өглөө. Тэрбээр “Улсын дээд шүүх рүү ороод материалуудаа хүлээлгэн өглөө. Улсын дээд шүүх бидний өгсөн материалыг бүртгэх үүрэгтэй. Тав хоногийн дотор дутуу материал байх юм бол Улсын дээд шүүх бид бүгдээс нэхэж болно. Бид бүх шаардлагыг хангах 9978 хуудас материал буюу 55 боть материал хүлээлгэн өглөө. Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээ,улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улс төрийн намын хөтлөх журам зэргээс эхлээд намын их хуралдааны явсан, ирсэн, санал өгсөн гээд бүх материалыг өглөө. Энэ магадгүй Монголын түүхэн дахь хамгийн их материалыг бүрдүүлж өгч байгаа, хамгийн их хууль ёсыг сахиж өгч байгаа тийм материалууд болж байгаа байх. Бид бүхэн ширхэг болгоноор нь тоолоод, сум болгоноос баримтаа бүрдүүлээд өгсөн” гэв.
Д.Батчулуун