АН-ын даргаар батламжлагдсан Х.Баттулга өнөөдөр Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр материалаа хүргүүлсэн. Энэ үеэр Ардчилсан намын гишүүн Д.Батсайхан мэдээлэл өглөө. "АН-ын Их хурал дөрөвдүгээр сарын 7-нд болсон. Их хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Эхнийх нь намын даргаар сонгогдсон Х.Баттулгыг ёсчлон батламжлах ажиллагаа болсон. Хоёрдугаар асуудал нь, намын даргыг УДШ бүртгэх авах хүртэл Их хурал шийдвэр гаргаж хэрэгжүүлнэ. Намыг хэн нэгэн хүн өмчлөх эрхгүй. Намыг 200 мянган гишүүд өмчилнө. АН-ын даргын сунгаа бол УДШ-ийн 38 дугаар тогтоолын дагуу зохион байгуулагдсан. Тэгэхээр хуулийн, дүрмийн зөрчил байхгүй. Улсын дээд шүүх АН-ын даргыг бүртгэхгүй байх үндэслэл байхгүй. Дээд шүүх бол улстөрийн намын тухайд зүгээр л бүртгэлийн байгууллага. Тиймээс үүргээ хэрэгжүүлэх ёстой" гэв.
Сэтгэгдэл (1)