Хөгжлийн банктай холбоотой чанаргүй зээлийн асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй. Өнгөрөгч хоёрдугаар сард Хөгжлийн банкны ажлыг хэсэг УИХ-д хянан шалгах түр хороог байгуулах шаардлагатай гэж үзсэн. Энэ дагуу Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн банкны хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжив.
Хөгжлийн банкны хянан шалгах түр хороог дараах 11 УИХ-ын гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулахаар болжээ. Тодруулбал, Д.Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг,Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нар багтжээ.