"Номин Талст" хамтлагийн дуучин А.Хаянхярваа ИТХ-ийн энэ сонгуульд өөрийн амьдардаг Баянзүрх
дүүргийн ИТХ-ын сонгуулийн 26 -р тойрогт нэр дэвшиж байгаа билээ. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан өөрийгөө дэмжихийг уриаллаа. Тэрээр "Итгэл хайр дагуулдаг Хайр хариуцлага дагуулдаг. Итгэл дүүрэн эргэх холбоотой сайн ажиллана. Найзуудаа дэмжээрэй" гэж ээ. Түүний хувьд улс төрийн
маш идэвхтэй нэгэн гэгддэг. МАН-ын гишүүн төдийгүй НАМЗХ-ы бодлогын
зөвлөлийн гишүүн тэрээр 2008 оны НИТХ-ын сонгуульд нэр дэвших
төлөвлөгөөтэй байсан ч амжаагүй гэдэг. Түүнийг хамтлагийнх нь нөхөд,
гэр бүлийнхэн нь ихэд дэмжиж буй бөгөөд сонгуулийнх нь менежерээр
НАМЗХ-ы удирдлагуудын нэг ажиллах гэнэ.


Сэтгэгдэл (1)