Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Ганибал газрын тосны хоолойн талаар Шадар сайдад асуулга тавьлаа

2022-4-19
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Н.Ганибал Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд хандан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулан Асуулга тавьсан байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Газрын тосны бүтээгдэхүүнээр нэг орноос шууд хараат байдлыг багасгана” гэж заасан байдаг.    Үүний дагуу Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү төслийг Энэтхэг улсын “Инженерс Индиа Лимитэд” компани гүйцэтгэж байгаа юм.

Н.Ганибал асуулгынхаа эхэнд “Стратегийн бүтээгдэхүүн болох түлш, шатахууныг дотооддоо үйлдвэрлэснээр энэ төрлийн бүтээгдэхүүний импортын хэмжээг багасгаж, улмаар эдийн засгийн хувьд бусад орноос хараат байдлыг бууруулж, гадагшаа гарч буй их хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо авч үлдэн, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Гэвч Монгол Улсын Засгийн газраас оруулах хөрөнгө оруулалтыг үр дүнтэй зарцуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих шаардлагатай байна” хэмээн дурдаад дараах мэдээллийг хүссэн байна. Үүнд:

  1. Тамсагийн талд хэдийнэ илэрсэн газрын тосны ордуудыг бүрэн ашиглалтад оруулж, олборлолт хийлээ гэхэд тухайн бүс нутаг дахь эрчим хүчний хангамж хүрэлцэхгүй. Тэгвэл эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа талаар,
  2. Газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэхэд хадгалах агуулах хангалтгүй байгаа талаар салбарынхан нь мэдээлэл өгсөн. Тэгвэл агуулах шинээр барьж, ашиглалтад оруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй талаар, 
  3. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар:
  • Дотоодын түлш, шатахууны хэрэгцээний хэдэн хувийг хангах талаар,
  • Гадагш гарах валютын урсгалыг хэдэн хувиар бууруулах талаар,
  • Дотоодын нийт бүтээгдэхүүн болон улс, орон нутгийн төсвийн орлого хэдэн хувиар өсөх талаар,
  • Газрын тосны үйлдвэр болон туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд нийт хичнээн ажлын байр шинээр бий болох талаар,
  1. Үйлдвэрийн гаднах дэд бүтэц болох түүхий газрын тос дамжуулах хоолой, 27 км салаа төмөр зам, 18,2 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 17,5 км хүнд даацын автозам мөн ажилчдын хотхон байгуулах үүргийг Монгол Улсын Засгийн газар хүлээж байгаа. Эдгээрээс хамгийн том хөрөнгө оруулалт шаардагдаж буй бүтээн байгуулалтын ажил болох “Газрын тос дамжуулах хоолойг санхүүжүүлж, барих төсөл”-ийн Техник эдийн засгийн үнэлгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл,
  2. Дээрх төслийн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад хичнээн улсын хэдэн компани оролцсоноос БНХАУ-ын “NORINCO International Cooperation” ХХК-ийг ямар үнэдслэлээр сонгон шалгаруулсан талаар,
  3. Тус компани нь газрын тос дамжуулах хоолойг 397 сая ам.доллараар барих үнийн санал өгсөн бөгөөд үүний 90 хувийг компаниасаа гаргаж, оруулсан хөрөнгө оруулалтаа “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас худалдан авах нүүрсээр тооцон буцаан авах гэрээ хэлцэл хийгдэж байгаа талаар мэдээлэл байна. Тэгвэл барилгын ажлын төлбөрт нийлүүлэх нүүрсний үнийг хэдээр тооцох гэж буй, энэ нь олон улсын зах зээлийн жишиг үнэд нийцэж буй эсэх талаар,
  4. Хоолойгоор 560 км зам туулан үйлдвэрт нийлүүлэгдэх газрын тосны тээвэрлэлтийн өртөг хэд болох талаар /шоо метр тутамд/ тус тус дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэн ирүүлнэ үү гэжээ.  

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    11 цаг 57 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    12 цаг 2 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    13 цаг 47 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    14 цаг 20 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    14 цаг 25 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    15 цаг 21 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    15 цаг 27 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    15 цаг 28 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    15 цаг 53 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    16 цаг 15 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    17 цаг 8 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    17 цаг 24 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 29 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    17 цаг 52 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    18 цаг 4 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    18 цаг 5 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    18 цаг 26 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    18 цаг 36 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    19 цаг 50 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    19 цаг 51 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК