Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ. Тэрбээр “Бид импортын бараа бүтээгдэхүүн дээр хяналт тавих, шууд үнэд оролцох боломж байхгүй. Гэхдээ үнийн өсөлтийг бууруулах эрх зүйн орчин бүрдүүлж, гол огцом өсөж байгаа шатахууны үнийг тогтворжуулах нь хувийн хэвшлийнхэнд ихээхэн дэм болно гэж үзсэн.
Шатахууны импорт эрхлэгч, ААН-үүдтэй уулзаж, төв банк үнийг тогтворжуулахтай холбоотой тодорхой хөтөлбөрүүдийг гаргаж, Засгийн газар төв банканд валютын нөөцийг бүрдүүлэх тал дээр дэмжлэг үзүүлж, валютын урсгалыг цаг хугацааны хувьд наашлуулах зэрэг багц арга хэмжээг авсан.
Мөн хөнгөлөлттэй зээлийн эх үүсгэврүүдийг олгох. Мах болон гурилан дээр үйлдэгдэгчдэд дэмжлэг болох зэрэг багц арга хэмжээ авсан хууль батлагдсан. Нийтдээ 100 орчим сая долларын хөрөнгийг гаргана. Гэхдээ үүн дээр төв банктай хамтарна. Шулуухан хэлэхэд дайны нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Хариу үйлдэл авахгүй бол инфляцыг хэт хөөрөгдөх нөхцөл үүснэ. Тиймээс мах, гурил, шатахуун гэсэн гол бүтээгдэхүүн дээр төр тодорхой хэмжээнд Засгийн газар сангийн бодлогоороо, төв банк мөнгөний бодлогоороо оролцож, ААН-үүдтэйгээ хамтарч ажиллана. Өөр ямар байдлаар Засгийн газар хамтран ажиллавал инфляцын хөөрөгдлөөс урьдчилан сэргийлж чадах вэ гэдэг дээр та бүхний саналыг сонсох гэсэн юм.
Мөн гаалийн албан татварын таван хувийг түр хугацаанд тэглэх, түүхий эдийн нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлөх саналыг оруулна. Хөнгөлөлттэй зээлийн арван их наяадын хөтөлбөрийн дагуу зээлийн төсвийг төсөвт суулгах болон бусад эх үүсвэрийг гаргахад Засгийн газар бэлэн байгаа. Тухайлбал, өвлийн хүлэмж барья гэвэл урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгоно гэсэн үг.
Цагаан будаа, элсэн чихэр зэрэг импортын барааг манайх үйлдвэрлэхэд хол байх. Гэхдээ импортыг орлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Засгийн газар хамтарч ажиллахад бэлэн байгаа” гэв.