Хөгжлийн банкийг шалгах түр хороо хуралдаж байгаа юм. Хуралдаанаар тус хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг гишүүд сонгосон байна.
Түүний нэрийг УИХ-ын гишүүн Т.Доржханд дэвшүүлж, Б.Энхбаяр нарын гишүүд дэмжсэн ажээ.
Хөгжлийн банкны хянан шалгах түр хороонд: Д.Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нарын 11 гишүүн багтдаг.
Хянан шалгах түр хороо Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, дараах бүрэн эрхтэй ажиллана:
- Нотлох баримт цуглуулах, гаргуулах, судлах
- Нотлох баримтыг нийтийн сонсголоор судалж үнэлэх
- Гэрчээр дуудах, мэдүүлэг авах, асуулт тавих
- Шинжээч томилох, тайлбар мэдүүлэг авах санал дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлэх
- Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг нэгдсэн чуулганд танилцуулж, санал боловсруулах
Хөгжлийн банктай холбоотой чанаргүй зээлийн асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй. Өнгөрөгч хоёрдугаар сард Хөгжлийн банкны ажлыг хэсэг УИХ-д хянан шалгах түр хороог байгуулах шаардлагатай гэж үзсэн.
А.Сүх
Сэтгэгдэл (4)