Өнөөдөр 12.06 цагийн орчим Өмнөд Солонгосын Хойд Солонгостой хиллэдэг
Кёнгиду, Пажу ши дэхь DMZ хилийн бүсээр, Хойд Солонгосын нэг цэрэг орж
иржээ.

Өнөөдөр 12.06 цагийн орчим Өмнөд Солонгосын Хойд Солонгостой хиллэдэг Кёнгиду, Пажу ши дэхь DMZ хилийн бүсээр, Хойд Солонгосын нэг цэрэг орж иржээ. Тэрээр тус улсын хилчдэд Өмнөд Солонгост дүрвэж ирж байгаагаа мэдэгдсэн бөгөөд хамтдаа зугтсан хоёр цэрэг нь хил давахаас өмнө Хойд Солонгосын хилчдийн буунд оногдож амиа алдсан гэв. Эдгээр гурван цэрэг нь хилийн хамгаалалтанд зогсож байхдаа Өмнөд рүү зугтахаар тохиролцон хоёр офицероо буудан амь насыг нь хөнөөсөн аж. Гэсэн хэдий ч ганцхан цэрэг нь л Өмнөд Солонгос улсад ирж чадсан байна.
Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас тун удахгүй энэ талаар мэдээлэл хийнэ гэжээ.
Б.Золбоо
Сэтгэгдэл (2)