Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 14:00 цагаас УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэлэхээр болжээ. Тухайлбал, Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах юм. Ерөнхий сайд чуулганд үг хэлэх учраас өнөөдөр Засгийн газрын хэвлэлийн хурал болохгүй юм байна.
Д.Батчулуун