УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Засгийн газраас Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэх бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд оролцож, УИХ-ын гишүүдийн асуултад хариулна.