Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Хөшөө дурсгал барих, үрэлгэн төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэхийг хориглоно

2022-4-20
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Өнөөдрийн хуралдаан Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлуүүлэгээр эхэлж байна. 

Тэрбээр “Хэрэв Гол нэр төрлийн зарим бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төслийг хэрэгжүүлж эхлээгүй байсан бол шатахууны үнэ багадаа 800-1000 төгрөгөөр нэмэгдэж үнийн өсөлт, огцом цочрол дахин үүсэх байлаа. Монгол Улсын Засгийн газраас нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын төсвийн тодотголыг дагалдах хуулиудын хамт УИХ-д өргөн барьж байна” гэв.  

Төсөв дагалдуулж төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийг өргөн барьж байна. Төсвөөс санхүүждэг төрийн байгууллага тус бүрдээ салбар хууль, журмаар хэмнэлтийн асуудлыг зохицуулахаар оролдсон боловч нийгмийн хүлээлтэд нийцсэн эрс өөрчлөлтийг өнөөдөр хүртэл хийж чадалгүй ирсэн нь бодитой үнэн юм.

 

Энэхүү хуулиар дараах асуудлыг зохицуулна.

1. Төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг агентлаг, ТӨҮГ-ууд  дэд дарга, орлогч даргатай байхыг хориглоно.

2. Нийслэлийн засаг дарга-2, аймаг, дүүрэг, сумын засаг дарга нар нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно.

3. Хуульд тусгайлан заагаагүй бол нийслэлд том оврын автомашин хэрэглэх, орон нутагт албан томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагчид төсвийн зардлаар албан тушаалын автомашин унахыг хориглоно.

4. Төсөвт байгууллагын автомашины нэгдсэн менежментийг цахимаар сайжруулах чиглэлийн хүрээнд хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ухаалаг хяналтын системд оруулснаар төсөвт ашиглаж байгаа 9800 гаруй автомашин багадаа 60 хувиар бууруулж, цаашид төр автомашин эзэмшдэггүй болох суурь реформын эхлэл тавигдана гэж үзэж байна.

5. Төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж орон тоо нэмэх шийдвэр гаргах, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хуульчлан хориглоно

6. Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, хоорондоо бэлэг солилцох, төсвийн мөнгөөр цайллага зохион байгуулах, үндсэн чиг үүрэгт хамаарахаас бусад тохиолдолд урлаг спортын арга хэмжээ ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хандив тусламж олгох, гадаад томилолтоор зорчихдоо бизнес ангилалд зорчих, төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглоно.

 

Энэ удаагийн төсвийн тодотголоор:

Конторын барилга- 6

Наадмын талбай- 3

Соёлын төв -7

Спорт заал, цогцолбор-3

Усан бассейн-2

Конторын тоног төхөөрөмж-18

Конторын эх засвар- 12

Айргийн өргөө-1

Орон нутгийн тохижилт-6

Нийтийн эзэмшлийн зам талбай-3 зэрэг, нийт 33 арга хэмжээг хассан бөгөөд цаашид хөшөө дурсгал, угтах, үдэх хаалга зэрэг орон нутгийн шинж чанартай үрэлгэн төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэхийг хориглоно. Эдгээр зардлыг хэмнэснээр үйл ажиллагаа болон удирдлагын зардал 20 гаруй хувиар нэмэгдэж, 1500 гаруй орон тоо хасагдахаар тооцлоо.

 

Хоёр, Үнийн өсөлтөөс сэргийлж, иргэдийн амжиргааг дэмжих байдлаар дараах арга хэмжээнд 2022 он дуустал зарцуулахаар тусгалаа. Үүнд,

  • НДШ-ээ өөрөө хариуцан төлсөн, нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох,
  • Хүүхдийн 100.000 төгрөгийн дэмжлэгийг үргэлжлүүлэн олгох,
  • Дотооддоо хүнс үйлдвэрлэх, хүнсний нөөц бүрдүүлэх, хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах, дөрвөн улиралын хүлэмж байгуулах, нэг их наяд төгрөгийн гурван хувийн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаасыг улсын төсвөөс олгох,
  • Гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнийн өсөлтийн дарамтыг бууруулах зорилгоор гаалийн татвараас чөлөөлөх,

 

Т.Мөнхжаргал 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Zochin (66.181.170.73)
    Byyr ner teneg gej boddog yumuu khaashaa yum. Doromjlood bgaa yum shig setgegdel turuud baih yum. Ugaasaa l tusuvt tusgasan ch gesen sankhyyjigdekh bolomjgyi l tuslyyd bsan biz dee. Airagnii ordon ch gekh shig.
    2022 оны 04 сарын 21 | Хариулах
  • Нэргүй (202.179.21.225)
    УБ-т янз бүрийн юм ярьж л байдаг болохоос орон нутагт худлаа шдээ төрийн бүх байгууллагын дарга нар том том машинаа 24 цагаар унасаар ямар ч хяналт байхгүй худлаа л сүр ДАНЗАН-гууд.Амралтын өдрүүдээр зугаалсаар орон нутаг дамжиж архидаж амарсаар дампуу ч юмдаа
    2022 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (64.119.22.8)
    Зуун ямаанд жаран ухна гэгчээр төрийн алба цөөлөө
    2022 оны 04 сарын 20 | Хариулах
  • зочин (203.98.76.100)
    Улсын төсвийн бүрдүүлэлтийн аюулгүй байдал, төсвийн орлогын найдвартай байдал, төсвийн зардлагын хяналтын тогтолцоог сайжруулчмаар байна.
    2022 оны 04 сарын 20 | Хариулах
  • ebe (192.82.65.32)
    bolj bn
    2022 оны 04 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    11 цаг 57 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    12 цаг 2 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    13 цаг 47 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    14 цаг 20 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    14 цаг 25 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    15 цаг 21 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    15 цаг 27 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    15 цаг 28 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    15 цаг 52 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    16 цаг 15 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    17 цаг 8 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    17 цаг 24 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 29 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    17 цаг 52 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    18 цаг 4 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    18 цаг 4 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    18 цаг 26 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    18 цаг 36 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    19 цаг 50 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    19 цаг 51 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК