Есдүгээр сарын 18-нд хуралдсан Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тус дүүргийн Засаг даргад ИХТ-ын гишүүн, МАН-ын гишүүн Т.Аюурсайханыг нэр дэвшүүлж, нийслэлийн Засаг даргад өргөн мэдүүлсэн билээ. Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл за

Есдүгээр сарын 18-нд хуралдсан Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тус дүүргийн Засаг даргад ИХТ-ын гишүүн, МАН-ын гишүүн Т.Аюурсайханыг нэр дэвшүүлж, нийслэлийн Засаг даргад өргөн мэдүүлсэн билээ. Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гаргаж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Т.Аюурсайханыг Чингэлтэй дүүргийн Засаг даргаар батламжилсны дагуу тэрбээр өнөөдөр ажлаа хүлээн авч, тамга тэмдгээ гардсан байна.
Сануулахад, Чингэлтэй дүүргийн ИХТ өнгөрсөн есдүгээр сарын 3-нд хуралдаж, тус дүүргийн Засаг дарга Д.Ганболдыг огцруулах шийдвэр гаргасан юм. Тэрхүү шийдвэрийг хотын дарга Э.Бат-Үүл батламжилж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ч дараагийн Засаг даргын асуудал шийдэгдэхгүй өдийг хүрээд байсан билээ. Ямартай ч “эзэнгүй” болоод байсан Чингэлтэй дүүргийн шинэ Засаг дарга өнөөдөр ажлаа хүлээн авлаа.
Сэтгэгдэл (2)