Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Нэг сая төгрөгөөс бага цалинтай иргэдийн НДШ-ийн 50 хувийг буцаан олгоно гэдэг үзэл баримтлалаар хуулийн төсөл өргөн баригдлаа. Энэ хүрээнд хамаарах хүмүүсийн хувьд, албан журмын нийгмийн даатгал төлөгч 715 мянга, сайн дурын 147 мянган хүн энэ хүрээнд хамрагдах юм. Төсвөөс 172 тэрбум төгрөг төсвөөс буцаан олгогдохоор төлөвлөөд байгаа буюу 2022 оны төсөв дээр 150 тэрбум төгрөг, 2023 оны төсөвт 21 тэрбум төгрөг төсөвлөгдөж байна. Өөрөөр хэлбэл өндөр цалинтай хүмүүс хамрагдахгүй, нэг сая ба түүнээс доош буюу бага цалинтай иргэд үнийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж байна” гэв.
Сэтгэгдэл (3)