Чөлөөт бөхийн оюутны ДАШТ өндөрлөлөө
4 цагийн өмнө
B

Чөлөөт бөхийн оюутны ДАШТ Финланд улсын Куртане хотноо болж, өндөрлөлөө. Хоёр жил тутам болдог чөлөөт бөхийн оюутны ДАШТ-нд Монголын баг тамирчид таван эрэгтэй, дөрвөн эмэгтэй бөхийн бүрэлдэхүүнтэй оролцож нэг мөнгө, хүрэл медаль авч 2010 онд Итали улсын Турин хотод болсон тэмцээнд ганц хүрэл медаль авч байсан амжилтаа ахиуллаа. Тэрчлэн багийн дүнгээр 12 дугаар байрт орж байсан бол энэ удаа наймдугаар байр шалгарлаа.