УИХ-ын чуулган хуралдаж байна. Чуулганаар 2022 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин үг хэлж, асуулт асуулаа. Тэрбээр "Төсвийн хэмнэлтийн тухай хуул дээр хангалтгүй дутуу ажиллажээ. Бид нар төсвийн хэмэлтийг хийхдээ төрийн данхар бүтэц рүү огт анхаараагүй тойргийн асуудал руу илүү хандаж танаж орж ирсэн. Тухайлбал, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар гэж байдаг. Маш өндөр түрээс төлдөг. Энэ байгууллагатай адилхан түрээс төлдөг газар олон бий. Жилийнх нь түрээс хэдэн зуун саяар яригдаж байна. Байрны том, жижиг хэмжээгээр ажил явахгүй. Эрүүл мэндийн даатгалын газар маш тойм байртай. Энэ хоёр байгууллага нэг газар байрших боломжтой шүү дээ. Хэдэн зуун сая төгрөгийн хэмнэлт хийж болох зүйл дээр хийхгүй байна. НДШ-ийг буцаах нь түр зуурын арга хэмжээ. УИХ өнгөрсөн долоо хоногт Үнэ тогтворжуулах хуулийн төслийг баталсан. Мах, гурил, шатахууны үнийг төр зохицуулах нь мөн л түр зуурын арга хэмжээ. Өнөөдөр иргэддээ хэрэгтэй таалагдах мэт энэ алхмууд нь ирээдүйд зөв явах эдийн засгийнхаа бүтцийг эвдлэх вий гэдгийг олон гишүүд хэлсэн. Баталсан ихэнх хуулиад халамж руу чиглэж байна. Ажил хийх хүсэлтэй хүмүүсийг урам зоригийг мохоож байна. Яагаад ажил олгогчдоос НДШ-ийн тодорхой хувийг хөнгөлөх талаар нэг ч үг, өгүүлбэр байхгүй байгаа юм" гэлээ.
Д.Батчулуун