Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Сүхбаатар: Улаанбаатарын хөгжлийг гацаагч, хязгаарлагч нь Монголын төрд байгаа тодорхой албан тушаалтнууд

2022-4-22
0
ЖИРГЭХ

 

“Тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг (LRT)-ний шугам тавих" төслийн талаар Засгийн газар тооцоо судалгаа хийж, зээлийн батлан даалт гаргах боломжтой гэж үзсэн. Үүнийг Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо дэмжиж, улмаар Төсвийн байнгын хороо дэмжих эсэхээ хэлэлцэж, УИХ-аар хэлэлцүүлэх байсан. Гэтэл Төсвийн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэлгүй, сугалан авч үлджээ.


Үүнийг эсэргүүцэн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Нийслэл хотын түгжрэл бол улсын асуудал гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн. Нийслэлийн хөгжлийг шийдэхийн тулд түгжрэлтэй бид дайн зарласан. Энэ дайнд бид ялагдаж байна. Үүнийг ялах хэд хэдэн шийдлийн нэг нь нийтийн тээврийн хэрэгсэл, авто зам. Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэргийг барьж байгуулахыг Ерөнхий сайд дэмжсэн. Сангийн яам тооцоогоо хийж, өрийн тааз, нөхцөл байдалтай уялдуулан Түр хороон дээр тайлбараа хийсэн. Гэтэл Төсвийн байнгын хороон дээр хэдэн дарга яриад аваад үлдсэн. Гурван тэрбум хэмнэх гэж ядаж байхад гурван их наядын асуудал ярилаа гэх. Бидний зовлон, бэрхшээл түгжрэл мөн юмуу, биш юмуу гэж асуумаар байна. Түгжрэлийг мөнгөгүй, эсвэл бага мөнгөөр шийдэж болохгүй. Төсвийн байнгын хороонд нийслэлээс сонгогдсон дөрвөн гишүүн байдаг. Том мөнгөөр том асуудал шийднэ. Ярихаар хойш тавиад байдаг. Одоо бид юу хийх вэ. УИХ дахь МАН-ын бүлэг, эрх баригч улс төрийн хүчин түгжрэлийг шийдэхийн тулд хэдэн автобус оруулж ирээд болчих юм уу. Түр хороо Байнгын хорооны эрх мэдэлтэй. Түр хороо л асуудал шийдсэн юм шиг байна лээ гэдэг байдлаар хандаж болохгүй. Түгжрэлтэй холбоотой асуудлыг шийдэхгүй бол иргэдийн эсэргүүцэлтэй тулгарна. Би ч гэсэн ард түмний төлөөлөгч болохоос хэн нэгний албат биш. Түгжрэлээ шийдэж чадахгүй, энд дайнд ялагдсанаас ард түмэнтэйгээ хамт УИХ дотор асуудал шийдэхгүй байгаа хүмүүсийн эсрэг тэмцэх нь бидний хамгийн чухал үүрэг. Би мануухай болж суухгүй, хувийнхаа асуудлыг яриагүй. Түгжрэл Монголын нэг номерын асуудал биш юм бол үүнийг шийдэхгүй байж болно. Энийг шийдье гэж байгаа бол автобус оруулж ирээд болчих юм биш. Яагаад Монголыг хорлодог ийм улсууд байдаг юм. Улаанбаатараас өөр газраас сонгогдсон болохоор Улаанбаатарын эсрэг ингэж ажилладаг юм уу. Улаанбаатарын хөгжлийг гацаагч, хязгаарлагч хүчин зүйл нь Монголын төрд байгаа тодорхой албан тушаалтнууд. Алхам тутамдаа ил, далд байдлаар гацаадаг. Хэмнэж байгаа нэрээр ард түмнийхээ эсрэг, хөгжлийн асуудлыг гацааж байгаа нь бодлого мөн юмуу. Ерөнхий сайдын бодлогыг унагаж байгаа нь бодлого мөн үү. Засгийн газрын оруулж ирсэн тогтоолын төслийг сугалж авч үлдэж байгаа нь бодлого мөн юм уу гэдгийг намын зарим хүнээс асуумаар байна. Түүхийн өмнө хариуцлагын хүлээнэ шүү. Өнөөдрийн хуралдааны тэмдэглэлийг олон жил гаргаж тавина байх гэж бодож байна. 

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг “Төсвийн тодотголыг дагалдан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хоёр төсөлд Засгийн газрын баталгаа гаргая гэдэг тогтоолын төслийг оруулж ирсэн. Хөнгөн галт тэрэгний баталгаа дээр хуулийн хүрээнд 50 хувь буюу 510 саяд Засгийн газрын баталгаа гаргах бололцоо байна гэдэг байдлаар төслийг оруулж ирсэн хэмээсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: -Үнэхээр харамсалтай байна. Тавдугаар сард ажил эхлэх гээд хүмүүс хүлээж байна. Энэ жил хийхгүй бол 2023 он болно. Үнэхээр урам хугарч байна. Энэ бол хэдхэн хүний асуудал биш. Одоо хийж чадахгүй бол худлаа болно гэлээ.

 

 

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.160.5)
    ОХУ-ын нөлөөллийн агентууд Монголын төрд ил цагаан ажилладаг болоод удаж байгаа шүү дээ!!!
    2022 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.176.94)
    tugjrel oyutnuud surguuliuud amrahaar baihgui bolj baigaag hartsgaaj baina uu malnuudaaaaa OLON YUM HUTSAJ MUNGU SHAAHAA BODOLGUI OYUTNII HOTHON DAGUUL HOTUUDAA ZAIND GARGAJ BARI TEGVEL TUGJREL BUURNA MALNUUUUDAAAAAAAA
    2022 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.88.214)
    Наад асуудлаа эхлээд сайн судал. Хөнгөн гөөмөй хандаж болохгүй.түгжирлээс гарах олон арга байна. Даан ч иргэдээсээ асуухгүй хэдэн хүний хүрээнд төрийн ажил явах юм. Иргэдийн төлөөлөл УИХ гишүүд нь ер үзэгдэж харагдахгүй юм. Иргэд ҮХ-иар олгосон төр барих эрхээ эдлэж УИХ-аас гаргаж буй хуульд санал хэлмээр асуудал мөн ч их байх юм даа.
    2022 оны 04 сарын 23 | Хариулах
  • ЗОРИГТ (103.57.94.203)
    ЭНЭ СҮХБААТАР ГЭДЭГ ЯАСАН МУНДАГ ЕРӨНХИЙ САЙД, НАМЫЫН ШИЙДВЭРЭЭ ДЭМЖИГЧ ГАРААД ИРЭВ ЭЭ? ЭНЭ НАМЫНХАНД ЗӨВ ШИЙДДЭГ ЮМ СҮҮЛИЙН ҮЕД ҮГҮЙ БОЛСОН ШҮҮ ДЭЭ, НАЛАЙХ, ДАРХАНЫ "ТАМ"-АА ХАР, ОЛИМПЫН ГҮҮРЭЭ, ТӨВ ЦЭЦЭРЛЭГИЙГ ЯАСНАА БОД, УУЛАНД ТАВЬДАГ АГААРЫН ДҮҮЖИН ЗАМ БАРЬСАН ЧИНЬ ХААНА БАЙНА ВЭ? БҮГД СУДАЛГАА, ТООЦООГҮЙ, ТЭГЭЭД ГАНЦ ТООЦОО СУДАЛГААТАЙ ЯРЬСАН НЭГ РҮҮ ГЭЭ ЯАСАН УУРТАЙ, ХОРСОЛТОЙ ДАЙРЦГААЖ БАЙНА ВЭ? ХУВЬ ХҮРТЭХ Л БАЙСАН ЮМ БОЛОВ УУ ХӨӨРХИЙ.
    2022 оны 04 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    12 цаг 5 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    12 цаг 10 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    13 цаг 55 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    14 цаг 28 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    14 цаг 33 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    15 цаг 29 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    15 цаг 35 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    15 цаг 36 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    16 цаг 0 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    16 цаг 23 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    17 цаг 16 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    17 цаг 32 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 37 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    18 цаг 0 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    18 цаг 12 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    18 цаг 13 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    18 цаг 34 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    18 цаг 44 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    19 цаг 58 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    19 цаг 59 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК