Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сумъяабазар: LRT хөнгөн галт тэрэгний төсөл буруу бодлого явуулж, улсаа өрөнд хийх ажил биш

2022-4-24
0
ЖИРГЭХ

Нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөнгөн галт тэрэг буюу LRT гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Үүнтэй холбоотой төсвийн асуудлыг шийдүүлэх тогтоолын төслийг Төсвийн байнгын хороонд оруулж нийслэлээс ирсэн. Гэвч тус тогтоолын төсөл байнгын хороон дээр унасан юм.

Энэ төсөл дэмжигдээгүйд нэлээдгүй гишүүд бухимдалтай байгаа. Уг асуудлаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Бид цар тахлын хүнд хэцүүг хүчээ нэгтгэж, мөн иргэдийн дэмжлэг байсан учраас туулан давж чадсан. Одоо дайн байлдааны сөрөг нөлөөтэй нүүр тулан тэмцэж байна. МАН бүх шатанд засаглаж буй учраас бид өнөө маргаашийг гал унтраах, аргацаасан байдлаар ажиллах бус улс орны ирээдүйгээ харсан зарим төслөө явуулах ёстой. Ийм цаг үе бидэнд олон тохиохгүй.

Бид түгжрэлийг бууруулах олон арга хэмжээ төлөвлөөд байгаа. Жишээ нь, УИХ, Засгийн газар энэ удаагийн төсвийн тодотголоор Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хамран сургах тойргоор суралцуулснаар түгжрэл бууруулахад ч нөлөө үзүүлнэ. Бас нэг чухал зүйл бол Нийслэл хотын нэг төвт төвлөрлийг задлахын тулд нисэхээс сансар хүртэл тулгуурт гүүрэн зонхилсон зам бүхий хөнгөн галт тэрэг явуулдаг болсноор мэргэжилтнүүдийн тооцсоноор 20-иос доошгүй хувиар түгжрэлийг бууруулж, цаашид Яармагаас Хөшигтийн хөндий хүртэл зайд хотжилт суурьшлын бүсийг нэмэгдүүлэх таатай боломж бүрдэнэ. Энэ төслийн талаар харамсалтай нь буруу мушгин гуйвуулсан мэдээллийг зориуд санаатай тарааж байна. Улсаа өр зээлэнд оруулах 2.8, бүр 3 тэрбум долларыг авах гэж байна гэж иргэдийнхээ бухимдал тос нэмж өрдөн хагалан бутаргах, ажлыг гацаах сонирхлоор мэдээлэл түгээж байгаа нь иргэдийг төөрөгдүүлсэн ажиллагаа юм. Бид урагшлах уу, ухрах уу.

Нийслэл хотод хөнгөн галт тэргээс гадна метро ч хэрэгтэй BOT ч хэрэгтэй, хурдны зам ч барих хэрэгтэй бүгд их зардал шаардана. Манай хот чинь том хот болчихсон. Энэ бүр ужгирсан асуудлыг тодорхой цаг хугацаанд дэс дараатай шийднэ. Мэдээж бид хотуудын алдаа сургамжийг харж байгаа. Аль болох хотын бөөгнөрөлөө задлах байдлаар ажиллана. 

Хулгай хийж, буруу бодлого явуулж улсаа өрөнд хийх гэсэн ажил энэ төслийн ажил огт биш. Нийслэлчүүд монголчуудад ашигтай том төсөл. Итгэх итгэхгүйгээ яриад улсын өр зээлээр айлгаад иргэддээ зайлшгүй хэрэгтэй төслийг гацаах нь ялангуяа бүх шатанд манай эрх баригч намын бодлого, үйл ажиллагаанд таарахгүй. Төслийн хяналт эхнээсээ олон нийтийн хяналт дор явагдана. Дүгнээд хэлэхэд, хамгийн хэцүү нь эхлэл гэдэг. Бид мэргэжлийн хүмүүстэй жил хагас тооцоо судалгаа нухаж, өмнө хийгдэж байгаагүй их ажлуудыг хийж байж бэлэн болгосон эхний шатны том ажил гараанаас гарах гээд УИХ-ын шийдвэрийг хүлээж байна. Нураах гацаах амархан. Босгох бүтээх тун хүнд. Биеийн амрыг бодвол том шийдлээ бус гар доорх шийдлээ яриад явж болно. Гэвч том шийдлээ дагуулж бусад шийдлүүдээ хамтатгаад шийдэх нь илүү үр дүнтэй алс хэтээ бодсон болно. 3 тэрбум долларын өр зээл огт үйлдвэрлэхгүй, бас улсаа ийм өр зээлээс аврагч хэн нэгний дүрд хэн ч тоглох хэрэггүй, өмнө нь түгжрэл бөөгнөрөлийг бууруулах талаар юу ч хийлгүй улсын сан хөмрөгийг барьж өр байнга үйлдвэрлэж байсан хүн л иргэдийг өр зээлээр айлган иргэдэд хэрэгтэй гол төслийг гацаах тухай ярих нь сайн санаа юу, юу вэ хэлэх юм алга. Надад дургүй байж болно, нийслэлчүүдийг хохироож болохгүй. Өөр талбарт бие биетэйгээ арсалдаж үзэлцэж болно. Улсын ажлыг гацаах байдлаар хэрэггүй" гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (203.91.115.54)
    Ene nuhriin tolgoi ni hureh uu
    2022 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.171.35)
    Nislelin tygjreeg arilgana gsn dalbaan door mongo ugaalt yavaad bga ym bish biz? Tyryychin nuguu Amarsaihani amlaad bsn dyyjin teever meever chin yalaa. Yneheer uram hugaramaar ymaa. Delhin edin zasgin baidal hyndreed oni syyleer bid yahav gdg asuudal tavigdaj bhd dundaas ni mongo hulgai hiichih sanaatai l ym bodood bhm. Uls eh ornoo hezee bodoh ym. Mulguu heden bohoos salmaar bn
    2022 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.126.88.228)
    Наана нь хийчих ажлыг жижиг асуудал гэж ойлгож болохгүй.
    2022 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.55.191.194)
    Нийтийн тээврээ үр ашиггүй ажилдуулж байж чадахгүй худлаа зүгээр дүр исгэсэн өр нэмэгдүүлэх санаа
    2022 оны 04 сарын 25 | Хариулах
  • Үнэн гэвэл (43.242.243.15)
    LRT нь түгжрэлийг шийдэхгүй Энэ галт тэрэгнээс буугаад дахиад машиндаа суух шаардлага гарна Тэгээд ч LRT-ийн ашиглалтын болон засвар үйлчилгээний асар их зардал гарна Тэгсэнд орвол өөрсдөө барьж чадах 4 урсгалтай гүүрэн замуудаа барих нь 3-4 дахин хямд тусна Манайх шиг өрөнд баригдсан улс асар их хөрөнгө мөнгөтэй баян орнууд ийм хөнгөн галт тэргийг ашиглахгүй байна Налайхаа, Рашаантаа, Төв аймагаа, Шувуун фабрикаа, Алтанбулаг сумаа дагуул хот болгоочээ Тэгвэл түгжрэл эрс багасана Ахмад болон зөвлөх инженерүүдтэй зөвшилцөөчээ Учрыг нь олж ухаж тооцоочээ
    2022 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (192.82.85.81)
    Ард түмнээрээ л эсэргүүцэж баына шүү дээ!!! Хаширсан иргэд бүгд дэмжихгүй ээ!!! Наадах чинь үлгэр ... Дагвадорж та нар болон танай гэр бүлийн өрийг дарах л арга хэрэгсэл .... юун хөнгөн галт тэрэг ... хэдэн майжиг автобусаа ч сольчихож чадахгүй байж... Хүрэлбаатар үнэнийг хэлээд бхад хонзогноод хувь хүн рүү нь дайраад байх хэрэггүй . Энэ байдал чинь чамайг бүүр сайхан тодруулж өглөө шүү ! Сумьяабазар бөх өө!!!
    2022 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.189.12)
    Түгжрэлд онц нөлөөгүй.Том чавчаа,мөнгөний түгжээ.
    2022 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.57.92.232)
    Энэ нөхрийн толгойг овоо угааж дээ Иргэдийн граж буулгаж ажил хийсэн болж харагдах гэхээс
    2022 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (64.119.16.135)
    хүн болгон машин унаж түгжрэл үүсгэх тийм чухал байгаа бол улсаараа тэр зээлийг нь аваж хятадын өрөнд орж дараа нь нөгөө бурхан гуйсан бүү өг гээд байдаг газар нутагаасаа өгөж төлөхгүй юу
    2022 оны 04 сарын 24 | Хариулах
  • zochin (202.9.46.127)
    Хэзээ ч өрөө тавьж хийж болохгүй тэрний оронд сум болгонд боловсон нойл дулааны станцтай болоё.өвөрхангайн хужирт хөдөө байдаг боловч төвлөрсөн бохирын шугам дулаантай.энийг яагаад сум болгонд хийж болохгүй гэж
    2022 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (124.158.68.255)
    Тйм ямарч ашиггүй юманд ийм их мөнгө зарж болохгүй.
    2022 оны 04 сарын 24 | Хариулах
  • Сумъяа (66.181.160.32)
    Өр тавьж зам барьж болохгүй . Хэзээч болохгүй
    2022 оны 04 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    11 цаг 58 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    12 цаг 3 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    13 цаг 48 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    14 цаг 21 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    14 цаг 26 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    15 цаг 22 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    15 цаг 28 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    15 цаг 29 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    15 цаг 53 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    16 цаг 16 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    17 цаг 9 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    17 цаг 25 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 30 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    17 цаг 53 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    18 цаг 5 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    18 цаг 6 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    18 цаг 27 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    18 цаг 37 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    19 цаг 51 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    19 цаг 52 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК