Өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягыг яллагдагчаар татах саналыг Авилгатай тэмцэх газарт ирүүлжээ. УИХ гишүүн Н.Алтанхуяг дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Өнөөдөр би мэдүүлэг өгсөнгүй, яллагдагчаар татах прокурорын тогтоолтой танилц гэсэн. Лхагва гарагт өмгөөлөгчтэйгөө ирж танилцъя гээд гараад ирлээ. Хөгжлийн банкны асуудал яригдаж эхэлснээс хойш намайг энэ хэрэгт гэм буруутан болгох гээд байгаа. Гэхдээ өнөөдөр АТГ-т дуудсан нь Хөгжлийн банктай холбоогүй, намайг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед гарсан Засгийн газрын шийдвэртэй холбоотой асуудлаар, яллагдагчаар татах санал ирүүлсэн бололтой. Би бүрэн танилцаж амжаагүй байна. Үнэн үг хэлэхээр эрх барьж байгаа намын хүмүүс нилээд дурамжхан байдаг. Тиймээс намайг дуугүй болгох зохиол бичиж байгаа гэсэн. Өмнө нь Ц.Элбэгдоржийн зохиолоор явдаг байсан, одоо хэний зохиолоор явж байгааг мэдэхгүй байна” гэв.
Сэтгэгдэл (1)