Өчигдөр Улсын ерөнхий прокуророос нэр бүхий УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн.
Үүнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг нэрлэсэн. Ингэснээр УИХ ажлын тав хоногт багтаан уг асуудлыг хэлэлцэх ёстой. Тэгвэл УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дараах байдлаар хэлэлцэнэ.
Ерөнхий прокурорын саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж, гарсан дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтээр УИХ санал хурааж эцсийн шийдвэрийг гаргах юм.
Т.Мөнжаргал