МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн УИХ-ын дөрвөн гишүүнийг түтгэлзүүлэх талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Өчигдөр МУ-ын ерөнхий прокуророос УИХ-ын даргад УИХ-ын дөрвөн гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тухай асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн дүгнэлт ирсэн байна. Сая л УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж сонслоо. Маргааш халдашгүй байдлын дэд хороо хуралдана. Дөрөв дэх өдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Тав дахь өдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана гэж даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар шийдвэрлэлээ. Хуулиар хэрэг бүртгэл, мөрдөн байцаалттай танилцах ганц субъект бол Халдашгүй байдлын дэд хороо. Тэр дэд хороо л шийдвэрлэнэ. Бид Халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтийг голлоно. Дараа нь УИХ-ын гишүүд саналаа өгнө. Нууц санал хураалтаар явагддаг” гэв.
Д.Батчулуун