УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал Ерөнхий прокурор оруулж ирсэн тохиолдолд УИХ ажлын таван өдөрт багтан хэлэлцэн шийдвэрлэх ёстой байдаг. Ерөнхий прокурорын саналаар хамгийн түрүүнд санал дүгнэлтээ УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо гаргадаг. Тэгвэл маргааш Халдашгүй дэд хороо хуралдана гэж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдлээ.
Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээр хамгийн түрүүнд санал дүгнэлт гаргадаг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүн бүрдүүлдэг. Энэ удаагийн парламентын Халдашгүй байдлын дэд хороог Н.Энхболд гишүүн даргалдаг бөгөөд гишүүд нь С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нар билээ.
Д.Батчулуун