Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах, төрийн хэмнэлтийн тухай асуудлаар Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үг хэллээ. Тэрбээр "Төрийн данхайсан бүтцийг цомхотгох шаардлагатай ингэхдээ цомхотгох газраа зөв онохгүй бол төрийн албыг үнэ цэнэгүй болгох вий. Төрийн алба бол асар их ачаалалтай байдаг. Төрийн данхайсан бүтэц нэрийн дор ажлаа гүйцэтгэж байгаа ажилчдын цалин хөлсийг хасаж, төрийн албанд ажиллах энергийг нь барж болохгүй гэсэн байр суурьтай байна. Бүтэц бус данхайсан толгой буюу дарга нарыг нь цомхотгож түүнээ гарсан хэмнэсэн зардлаа сайн ажиллаж байгаа хүмүүсийнхээ ажиллах орчныг шийдэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)