Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах, төрийн хэмнэлтийн тухай асуудлаар Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан хуралдаж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд асуултад хариуллаа. Тэрбээр "“Бид үе шаттайгаар хөрөнгө оруулалтуудыг шийдэж байгаа. 2021 оны төсвийн тодотголоор Эрүүл мэндийн салбарт 110 тэрбум төгрөгийг зөвхөн тоног төхөөрөмж, хөдөө орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийг чадавхжуулах зорилгоор хавиарлаж өгсөн. Үүний дагуу 21 аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд, шийдвэрлэж байгаа. 110 тэрбум төгрөгөөс 15 тэрбум төгрөгийг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хувиарлаж өгсөн. Тодорхой хувиар гаргаад худалдан авалтууд хийж байгаа гэж мэдээлсэн. Сонгон шалгаруулалтад тэнцсэн өрхийн эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалаас санхүүжээд явах боломжийг олгож байгаа. Мөн нэг иргэний тарифыг хоёр дахин нэмж байгаа. Дээрээс нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр зураг төслүүд хийж байгаа. Тухайлбал, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн, сумын өрхийн эмнэлгүүдийн барилгын зурагтай болж байгаа. 2023 оноос өмнө найман өрхийн эмнэлэг, найман сумын эмнэлэг барьж байгуулахаар төлөвлөсөн байгаа” гэв.
Д.Батчулуун