Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг үги хэлж, асуулт асуулаа. Тэрбээр "Электрон тамхины асуудалд УИХ-ын гишүүд их ач холбогдол өгч байгаа. Учир нь электрон тамхи хүүхдүүдийг маш их хордуулж байгаа. Ялангуяа сургуулийн орчинд, ер нь хаа сайгүй электрон тамхийг хэрэглэж байна. Дэлхий нийт электрон тамхины хор уршгийг зарлаад хориглож байна. Тэгэхээр манайх хориглож чадахгүй юмаа гэхэд онцгой татвар тавих тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна. Гадуур янжуур тамхи 70 хувь, электрон тамхи 5 хувь хордуулна гэсэн сурталчилгаа маягаар самбар тавьчихсан байна. Электрон тамхи ч ялгаагүй хүүхэд багачуудыг хордуулж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)