Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа гишүүдийн асуултад хариуллаа. Тэрбээр “Манай салбарт нийт хасагдсан болон буурсан хөрөнгө оруулалтууд 30,9 тэрбум төгрөг байна. Үүнээс бүрэн хасагдсан 2,9 тэрбум төгрөг байгаа. Энэ дотроо Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын барилгын их засвар болох 250 сая төгрөг хассан. Энэ жилдээ тэвчих боломжтой гэж үзсэн. Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын тоног төхөөрөмж гээд 50 сая төгрөг хассан. Ингээд нийтдээ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 300 сая төгрөг хасагдсан” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)