Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ч.Ундрам нар электрон тамхины тухай асуудлыг хөндөж, асуулт асуулаа.
Асуултад Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариуллаа. Тэрбээр "Импортоор орж ирж буй тансаг хэрэглээ болон электрон тамхинд татвар ногдуулах хуулийн төсөл бэлэн болсон байгаа. Гэхдээ энэ асуудлыг төсвийн тодотголоос тусад нь УИХ, ЗГ-т оруулж ирж, ирэх оны төсөвтэй уялдуулан цогц байдлаар оруулж ирэхээр бэлтгэлээ хангаж байна" гэв.
Д.Батчулуун