Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан 10.30 цагаас товлогдлоо. Хуралдаанаар гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал, Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн. Уг хуулийн хугацаа ирэх даваа гаригийн 14.00 цагийн орчимд дуусах тул ажлын 5 хоногт багтаан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм.
Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан дүгнэлтийг ХЗБХ, ТББХ-гоор хэлэлцэж, улмаар чуулганы хуралдаанаар эцэслэнэ.