УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин мэдээлэл өглөө. Тэрбээр "ААН-үүдэд давуу байдал бий болгож, улсад 33 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгаж байгаа юм байна. Гэтэл тэр 33 тэрбум төгрөгөөс 16 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ хугацаанд 9.6 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлсөн. Анх зээл авахад барьцаалсан барьцаа хөрөнгө нь ч хэвээрээ байна. Яг ямар хохирол учруулсаныг мэдэхгүй байна. Хөгжлийн банк ч, арилжааны банк ч тэр Гүйцэтгэх захирал нь дангаараа шийдвэр гаргадаггүй. Зээлийн удирдах хорооны найман гишүүн хамтарч шийдвэр гаргана. Тэр шийдвэрийг үндэслэж ТУЗ-ийн есөн гишүүн шийднэ. Нийтдээ 17 хүн шийднэ. Миний харж байгаагаар улс төрийн ямар нэг шалтгаан байхгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)