УИХ-ын гишүүн Т.Доржханд намын нөхөдтэйгээ Сүхбаатарын талбайд жагсаж байна. Тэд "Амьдралын чанараа дээшлүүлье", "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" гэсэн уриатайгаар жагсаж байгаа юм. Мөн уг жагсаалдаа залуусыг нэгдэхийг уриаллаа. Мөн тэрбээр сэтгүүлчийн асуултад хариуллаа.
-Яг юу хүсэж жагсаал зохион байгуулж байгаа вэ. Ямар үр дүн хүлээж байна?
-Тогтолцооны өөрчлөлт хийе. Бид тогтолцооны гажуудлаас болж 30 жил буруу амьдарлаа. Одоо өөрөөр амьдръя гэсэн агуулгаар жагсаж байна. Иргэнийхээ журмаар тайван жагсаал зохион байгуулж байна. Мөн "УИХ өөрсдөө өөрчил, үгүй бол тар" гэж шаардаж байгаа. УИХ-ын төлөөлөл бидний шаардлагыг хүлээн авах ёстой. УИХ-ын дарга хурал удирдаж байна гэнэ. Өөр гишүүн гаргах юм болов уу. УИХ-ын дарга хоёр дэд даргатай. Тэд нараараа хурлаа удирдуулаад өөрсдөө гарч ирж болно. Ямар их хүнд суртал вэ. Залуучуудын уур хүрч цухалдаж байна.
-Нийт хэдэн шаардлага тавьж байгаа вэ?
-10 шаардлага тавьж байгаа. 5-ыг яаралтай шийдүүлмээр байна.
-УИХ-д холимог тогтолцоог нэвтрүүлэх,
-Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн ноцтой заалтыг хасах гэх мэт олон шаардлага тавьж байна гэв.
Мөн тэрбээр "УИХ тогтолцоогоо 7 хоногийн дотор өөрчил. 7 хоногийн хугацаатай иргэдээс гарын үсэг цуглуулна. Хэрвээ тогтолцоогоо өөрчлөхгүй бол УИХ-ыг тараахаар ажиллах болно" гэлээ.
Сэтгэгдэл (1)