УИХ дахь Ардчилсан Намын бүлэг ээлжит хурал хаалттай хуралдлаа. Хурлаар Д.Ганбатыг огцруулах асуудлыг хэлэлцэв. Хаалттай хэлэлцсэн уг асуудлыг шийдэлгүй дараагийн хуралдаан хүртэл нээлттэй орхисон тул бүлгээс мэдээлэл хийсэнгүй.
Д.Ганбат “Хэн нэгний захиалгаар ямар нэгэн мэдээлэл тараагаад байдгаа болих хэрэгтэй. Бид хаалттай хуралдсан. Энэ талаар ярих албагүй. Намайг огцруулна гэдэг мэдээллийг хэн, хэд дэхээ гаргаж байгааг мэдэхгүй байна. Байнга л ярьдаг биз дээ. Намайг огцруулах асуудал хуулийн дагуу боломжгүй” гэсэн юм.