Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл танилцууллаа. Тэрбээр “Үндэсний баялгийн сангийн тухай" хуулийг УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барих зөвшөөрөл олголоо. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялгийг ашиглах суурь зарчмыг баталсан. Суурь зарчим дотроо үндэсний баялгийн сангийн тухай концевцийг оруулж ирсэн. Хуулийг боловсруулахдаа гадаадад байдаг 100 гаруй баялгийн сангуудын нийтлэг зарчим, бодлого төлөвлөлттэй уялдуулан үндэсний баялгийн сангийн тухай хуулийг боловсруулсан. Үндэсний баялгийн сангийн тухай хууль 2020 оны Монгол УИХ-ын хоёрдугаар тогтоолд хуримтлалын болон хөгжлийн сантай байна гэж тусгасан. Үүний дагуу өнөөдрийн хуулийг өргөн барьсан. Хууль өргөн барьсантай холбоотойгоор "Эрдэнэс Монгол" ХХК-ийн бүтцэд өөрчлөлт оруулж байгаа. Томоохон компаниуд дотроо грүпчилсэн байдлаар явдаг. Үүний дагуу Эрдэнэс Монгол компани дээр грүпчилсэн байдлаар ажиллана” гэв.
Д.Батчулуун