Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
-УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Банкны салбарт энэ реформыг заавал хийх ёстой. Энэ үйл ажиллагааг зогсоож болохгүй. Цар тахлын үед эдийн засаг хүнд байхад банкны салбар хангалтай ашигтай ажилласан. Тиймээс энэ шинэчлэлтийг хойшлуулж болохгүй.
Өнөө маргаашгүй IPO зарлах бүрэн боломжтой байгаа. Яагаад үүнийг бүтэн жилээр хойшлуулах гэж байгааг ойлгохгүй байна. Лобби хийсэн байж магадгүй гэж хардаж байна.
Банкны реформын амин сүнс алдагдах нь. Банкууд бэлэн байгаа. Богд банк IPO амжилттай хийсэн. IPO-г койн шиг болно гэж ярих нь зохимжгүй. Гишүүд үүнийг дэмжиж болохгүй.
А.Сүх