Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн агентлаг (usaid)- ын Манила дахь оффисын тэргүүн болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2022-5-12
0
ЖИРГЭХ

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Манила дахь оффисын тэргүүн Райн Уошбөрн болон дагалдан яваа төлөөлөгчдийг Эрүүл мэндийн яаман дээр хүлээн авч уулзав. Тус уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Манила дахь оффисын тэргүүн ноён Райн Уошбөрн, Манила дахь оффисын Номхон далайн улс орнууд болон Монгол Улс дахь хөтөлбөрүүдийг хариуцсан Зохицуулагч хатагтай Режина Бөрнс-Маккензи, Манила дахь оффисын Эрүүл мэндийн салбарыг хариуцсан газрын захирал Мишель Ланг-Алли, Манила дахь оффисын Эрүүл мэндийн хэлтсийн зөвлөх Жозеф Лачика, Монгол Улс дахь АНУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны газрын Дэд захирал Стивен Винкейтс, Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Эрүүл мэнд, эдийн засаг хариуцсан мэргэжилтэн Лаурэн Ховис,  Монгол Улс дахь Хөгжлийн хамтын ажиллагааны газрын төслийн ажилтан Ж.Цэрэндолгор нар оролцлоо. 

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Филиппин Улсаас Монгол Улсыг зорьж хүрэлцэн ирж манай улсын эрүүл мэндийн салбарын нөхцөл байдалтай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох зорилгоор тусгайлан уулзалт хийж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр АНУ-ын Засгийн газрын зүгээс Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг онцлон тэмдэглэхийн сацуу 2020 оноос эхэлсэн дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулж Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нийт 8,5 сая ам.долларын тусламж үзүүлж, амьсгалын аппарат зэрэг нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, оношлуур, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв. Нэн ялангуяа 2021 онд АНУ-ын Засгийн газраас “Пфайзер Инк” компанийн КОВИД-19-ийн эсрэг “Комирнэти” вакцинаас 1 сая гаруй тунг КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсад хандивласан явдалд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж, дээрх вакциныг хүн амын дархлаа сэргээх 3 дугаар тунд өргөнөөр ашигласан болохыг онцлов.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Манила дахь оффисын тэргүүн ноён Райн Уошбөрн хэлэхдээ өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж цаг заваа гарган хүлээн авч уулзаж буй Эрүүл мэндийн сайд С.Энхболдод талархал илэрхийлэн КОВИД-19 цар тахалтай амжилттай тэмцэж, хохирол багатай даван туулж байгаад Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон салбарын нийт хамт олонд баяр хүргэв. Тэрбээр цар тахлын эхэн үеэс Монгол Улсад дэмжлэг үзүүлэх зорилгоор эмнэлгийн тоног төхөөрөмж, оношлуур, эм, вакцин зэргийг тусламж болгон олгох зэргээр багагүй ажлыг Манила дахь оффисоос хариуцан амжилттай гүйцэтгэсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсад хийж байгаа энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд орон нутаг дахь анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас эхлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрөлжсөн мэргэшлийн зарим байгууллагаар зочлох зэргээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай газар дээр нь танилцах талаар мэдээлээд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж олон нийтэд мэдээлэл, сургалт сурталчилгааг хүргэхэд зориулж нэмэлт санхүүжилт олгохоор шийдвэрлэж байгаа талаар Сайдад мэдээлэв.

Сайд С.Энхболд АНУ-ын Засгийн газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагт дахин талархал илэрхийлж, 2020, 2021 онуудад НҮБ-ын Хүүхдийн сан болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулж олгосон 1,2 сая ам. долларын санхүүжилтийн хүрээнд дээрх байгууллагууд Монгол Улсад эм, эмнэлгийн хэрэгсэл болон хувийн хамгаалах хэрэгслийг ханган нийлүүлж, эрсдэлийн үеийн харилцаа холбооны чиглэлээр олон нийтэд хандсан эрүүл мэндийн зөвлөгөө, сурталчилгааг түгээх замаар цар тахалтай тэмцэхэд Засгийн газарт ихээхэн туслалцаа үзүүлснийг тэмдэглэв. 

Уулзалтын төгсгөлд ноён Райн Уошбөрн АНУ-аас НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудад цар тахалтай тэмцэхэд дэмжлэг болгон тусламж болгож нийлүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийн дээжээс Эрүүл мэндийн яаманд гардуулан өглөө. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк: “Модыг мод(а) болгоё”-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ
    4 цаг 13 мин
  • Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
    4 цаг 19 мин
  • “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
    4 цаг 43 мин
  • Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
    5 цаг 9 мин
  • “Улаанбаатар-Элит” сургуулийн сурагчид уран сэтгэмжээ өнгөөр илэрхийлсэн “Мераки” зургийн үзэсгэлэнгээ гаргалаа
    5 цаг 13 мин
  • З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
    5 цаг 45 мин
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
    6 цаг 5 мин
  • Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
    6 цаг 8 мин
  • Ж.Батжаргал: Хөрөнгө босгохыг зөвшөөрсөн бол босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй
    6 цаг 24 мин
  • Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    6 цаг 59 мин
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    8 цаг 11 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    8 цаг 22 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    8 цаг 32 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    9 цаг 38 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    9 цаг 39 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    9 цаг 56 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    10 цаг 1 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    10 цаг 41 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    11 цаг 0 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    11 цаг 10 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК