Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Төрийн ордонтой танилцахаар очсон ПҮҮЗ өмссөн гэх шалтгаанаар 2,3 хүүхдийг буцаасан тухай нэгэн ээж цахим хуудаснаа нийтэлсэн. Үүнээс болж хүүхдүүдийг ялгаварлалаа, гишүүд өөрсдөө пүүзтэй ордог хэрнээ энгийн иргэдийн эрхийг хааж байна гэх шүүмжлэлт өртсөн.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн тусгай хамгаалалтын дарга нарыг дуудаж уулзжээ. Ингэхдээ "Төрийн ордныг олон нийт, хүүхэд залуучууддаа нээлттэй байлгах, ордны хойд цэцэрлэг, Чингисийн хөшөөний өмнөх талбайг нээлттэй болгох чиглэл өглөө. Пүүзний асуудалд ч шийдэгдсэн" гэж УИХ-ын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц мэдээллээ.