Өчигдөр Испанид 200 мянга гаруй хүн жагссан талаар Ройтерс агентлаг
мэдээллээ. Засаг захиргааны эдийн засгийг чангатгах бодлогыг эсэргүүцсэн
жагсаал тус улсын 57 хотод болсон байна.

Эсэргүүцлийн жагсаалыг Үйлдвэрчний эвлэлийн 150 байгууллага зохион байгуулсан аж. Нийслэл Мадрид хотод 70 мянган хүн жагссан нь хамгийн олон хүнтэй жагсаалаар бүртгэгдсэн байна.
Жагсагчид ажил хаяхаа мэдэгдэж, орон даяар ажил хаяхыг уриалсан байна. Ирэх арваннэгдүгээр сарын 14-нд зохиох ажил хаялтын өдөр Европын орнуудын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудыг өөрийн орнуудад мөн ажил хаялт зохион байгуулахыг уриалсан байна.
Д.Идэр











